ЗДТГ КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР

Сайхан сумын 2016 оны мод бэлтгэлийн ажлыг 2016-12-31-ний өдрөөр дуусгавар болгосон. 2017 оны мод бэлтгэлийг ИТХурлаар модны хуваарь батлагдсаны дараа хэрэглээний болон түлшний мод олгоно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1-р сарын 1 өдрөөс 240000 төгрөг болсонтой холбогдуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ажилгүй иргэдийн Эрүүл мэндийн даатгал жилийн 57600 төгрөг, Сайн дурын даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 28800 төгрөг болж өөрчилөгдлөө. НДБайцаагч Б.Энхтөр

Хуудас:  1   2   3   4  ( 33 мэдээ )

Эх орны минь ирээдүй болсон нийт хүүхэд багачууд, тэдний төлөө оюун ухаан, сэтгэл зүрх нь цохилж байдаг хүүхдийн байгууллагын ажилтан, ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаач, зорилго нэгт төр, төрийн бус, олон улсын байгууллагын анд нартаа Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг хүргэе!
Өнөөдөр Булган аймгийн ХГБХХэлтэс Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХурлын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч болон Хүүхдийн байгууллагын ахмад ажилчид, хүүхдийн байгууллагын гишүүн байсан олон арван ахмадууд хүрэлцэн ирсэн байна. Шугам жагсаал, цэцэг өргөх ёслолоор эхэлсэн 90 жилийн арга хэмжээ хүүхдийн урлагийн тоглолтоор үргэлжилж байна.

    Булган Мээж ХХК нь 2014 онд өөрийн хөрөнгө, хүчээр цэвэр усны баталгаажуулалтын тоолуурын лабораторын барилгыг барьж үйл ажиллагаагаа 2015 оны нэг дүгээр сараас эхлэн явуулж байна.
    Цэвэр усны тоолуур баталгаажуулалтын лабораторийг 2014 оны дөрөвдүгээр улиралд “Жигст Ундарга” ХХК улсын төсвийн хөрөнгөөр цэвэр усны эталон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
    Манай байгууллага 2002 оноос цэвэр усны тоолуур суурилуулах, худалдах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 

    Дэлгэрэнгүй ..

    Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний II чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан. 

    Дэлгэрэнгүй ..

    2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын урьдчилсан үзлэг аймгийн Засаг даргын захирамжаар хойд бүсийн долоон сум нэг тосгонд зохион байгуулагдлаа. Урьдчилсан үзлэгт 600 орчим цэргийн насны залуус хамрагдсан байна. 2015 оны тавдугаар сарын нэгэнд 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халагдаж 2015 оны цэрэг татлагын төвийн комисс Булган суманд зохион байгуулагдахаар ажиллаж байгаа талаар аймгийн Цэрэг татлагын комисс мэдэллээ.

      Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийн хамт олон тавдугаар сарын тавныг хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, 16 сум нэг тосгоны ЗДТГазар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харъяа байгууллагууд, аймаг сумын ИТХ, түүний ажлын алба, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах аж.

        Булган сумын дөрөвдүгээр багийн нутагт төмөр бетонон гүүр барих ажил эхлээд байна. Гүүрний ажлыг Улаанбаатар хотын "ЗМЗ" ХХК гүйцэтгэж байгаа ба ажлыг зургадугаар сард дуусгана гэдгээ гүйцэтгэгч компани мэдэгдсэн.

          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр түншлэлийн хамтын  ажиллагааг идэвхижүүлж, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэн аливаа нийгмийн харилцаанд  ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Таны  оролцоог бид дэмжье” аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит чуулганыг 2015 оны 04 сарын 22-23-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулна.

          Дэлгэрэнгүй ..
          Хуудас:  1   2   3   4  ( 33 мэдээ )

          Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

          Үр дүн

          © 2015, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ.