ЗДТГ КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР

Сайхан сумын 2016 оны мод бэлтгэлийн ажлыг 2016-12-31-ний өдрөөр дуусгавар болгосон. 2017 оны мод бэлтгэлийг ИТХурлаар модны хуваарь батлагдсаны дараа хэрэглээний болон түлшний мод олгоно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1-р сарын 1 өдрөөс 240000 төгрөг болсонтой холбогдуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ажилгүй иргэдийн Эрүүл мэндийн даатгал жилийн 57600 төгрөг, Сайн дурын даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 28800 төгрөг болж өөрчилөгдлөө. НДБайцаагч Б.Энхтөр

Хуудас:  1   2   3   4  ( 33 мэдээ )

Манай аймагт “Төрийн жинхэнэ албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг нэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Төрийн албаны уламжлал, шинэчлэлийг хөгжүүлэн, төрийн залгамж холбоог бэхжүүлэхэд тус зөвлөгөөний зорилго оршиж байгаа.
Төрийн захиргааны байгууллагын 250 төрийн албан хаагч зөвлөгөөнд хамрагдах бөгөөд бэлтгэл ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулан ажиллаж байна. Тус зөвлөгөөний үеэр “Төрийн албаны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Төрийн албаны уламжлал, шинэчлэл”, “Төрийн албаны шинэтгэл миний оролцоо”, “Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүй” сэдвүүдээр аймгийн ЗДТГ, ИТХ-аас илтгэл тавина.
“Төрийн жинхэнэ албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн”-өөс Төрийн жинхэнэ албан хаагчдад ажиллах урам зориг нэмнэ, Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөнө, Төрийн жинхэнэ албан хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангана, Төрийн жинхэнэ албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлнэ хэмээн үзэж байна.

Дэлгэрэнгүй ..

2016 онд ОНХСангийн хөрөнгөөр 35 сая төгрөгний өртөг бүхий "Орон нутгийн судлах танхим"-ыг сумын иргэдийн хамтарсан "Бүтээл" бүлэг барьж 2016 оны 11 сарын 09-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өглөө. 2015 онд "Дөрвөн түмэн адууны баяр"-ын үеэр Сайхан сумыг "Алтангадас" одонгоор шагнасныг хүндэтгэлийн туг, одонгийн хамт Орон нутгийн судлах танхимд гадуулан өглөө. 

Дэлгэрэнгүй ..

2016 оны орон нутгийн ээлжит сонгууль 10 дугаар сарын 19-ний өдөр явагдаж дууссан. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг 11 дүгээр сарын 04-ний өдөр хийж Сумын ИТХ-ын даргаар Даваадорж овогтой Сансар-Очир, сумын Засаг даргаар Дашдаваа овогтой Дорждагва нар сонгогдлоо.

Дэлгэрэнгүй ..

2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж өндөрлөлөө. Энэ онд манай аймгийн бүрэн дунд сургуулийн тоо нэгээр нэмэгдэж байгаа. Сайхан сумын дунд сургуулийг аймгийн Засаг даргын захирамжаар бүрэн дунд сургууль болгон өргөжүүлэх шийдвэр гарсан. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат болон Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо, аймгийн ИТХурлын төлөөлөгч М.Бат-Орших, багш сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат хичээлийн жилийн нээлтэд хэлсэн үгэндээ “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой Булганчууд”  Боловсролын талаар дэвшүүлсэн олон чухал зорилтууд амжилттай хэрэгжиж  байгаагийн томоохон жишээ болж Сайхан сумын сургууль 2015-2016 оны хичээлийн жилд суурь боловсролын сургуулиас бүрэн дунд боловсролын сургууль болон өргөжиж байгаа түүхэн мөчийн гэрч болж та бид хамтдаа цуглаад байна.   
Бид 2014-2015 оны хичээлийн жилд Баян-Агт сумын сургуулийг Бүрэн дунд сургууль болгон өргөжүүлсэн туршлагатай. Ингэснээр тус сумын сургуулийн сурагчдын тоо өнгөрсөн хичээлийн жилтэй нь харьцуулахад 58 хүүхдээр буюу 17.9 хувиар нэмэгдсэн байна.
Боловсролын үйлчилгээний эцсийн бүтээгдэхүүн бол 12-р анги төгсөж байгаа төгсөгчдийн чанар юм. Баян-Агт сумын сургуулийг 2014-2015 оны хичээлийн жилд нийт 12 хүүхэд төгсөн Улсын шалгалтаа амжилттай өгч, Элсэлтийн ерөнхий шалгалтаар аймагт 3-р байранд орж, 100 хувь улсын Их, Дээд сургуулиудад элсэн орсон зэрэг нь Бүрэн дунд сургууль болсноор багш, сурагчид хамтран хичээж, хариуцлагаа өндөржүүлж ажилласны үр дүн гэж ойлгож болно.  Олсон ололт амжилтаа бататган, амжилт бүтээлээр  дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээн онцолсон юм.
“Сайхан сумын бүрэн дунд сургууль 2015-2016 оны хичээлийн жилд 450 орчим сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 1-11 дүгээр ангийн 16 бүлэг 2 ээлжээр хичээллэх аж.  12 дугаар ангийн сурагчдаа сургуульдаа татаагүй бөгөөд ирэх 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангийг 50 хүүхэд төгсөнө. Энэ нь багш нар болон сургуулийн удирдлага сурагчдаа суурь боловсрол эзэмшүүлээд дараагийн шатны сургуульд хүлээлгэн өгдөг байсан бол одоо бид сурагчдаа их дээд сургуульд элсэн орох хүртэл хамт байх үүрэг хариуцлага нэмэгдэж байна.” гэж сургуулйн захирал ярьсан юм.
Аймгийн Засаг дарга болон Боловсролын газрын дарга бэлэг бэлгийн дээд номыг сургуулийн удирдлагуудад гардуулж өгсөн бол ИТХурын төлөөлөгч бүрэн дунд сургууль болсонтой холбогдуулан иж бүрэн ширээний компьютер 2, 10 ширхэг спортын хүрэм сургуульд өгсөн бол сурагчдад хичээлийн хэрэглэл гардуулан өглөө.

    Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц. Чинзориг агсны нэрэмжит дууны уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд аймгийн 12 сумын шилдэг 12 авьяаслаг хүүхдүүд оролцож, Сайхан сумын суралцагч Лувсан- Иш 1-р байр, Булган сумын Соёлын төвийн дэргэдэх дууны дугуйлангийн сурагч  Нарантунгалаг 2-р байр, Хутаг- Өндөр сумын суралцагч Бат-Эрдэнэ 3-р байрт тус тус шалгарлаа.
    Уралдааныг аймгийн БСГ, ХГБХХ, Булган сумын сумын соёлын ордон  хамтран зохион байгууллаа.
    Тус уралдааны эхний гурван байрт шалгарсан авьяаслаг хүүхдүүд "Дууны хорвоо-2" улсын уралдааны гала тоглолтонд оролцох эрх авлаа. Уралдаанд оролцсон авьяаслаг хүүхдүүд, багш нарт хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ХГБХХ-ийн авьяас алтан медалиар Могод сумын Батзориг, Бүрэгхангай сумын Золбаяр нарыг шагнаж, Дашинчилэн сумын Соёлын төвийн багш н.Ганчулууныг Хүүхдийн Төлөө медалиар шагнаж урамшуулсан байна.

      АЕГ-аас Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг ба Монгол улсын Архивын тухай хууль, түүнд холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн явц байдлыг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор төрийн архив, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжээнд хяналт шалгалтыг явуулдаг.
      Хяналт шалгалтыг төрийн архив, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт гэсэн 3 үндсэн чиглэлээр хийдэг ба мөн улсын хэмжээнд, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд 1 удаа зохион байгуулдаг.
      Манай аймагт архивын улсын үзлэг шалгалт энэ өдрүүдэд явагдаж байна. Орхон, Могод сумдыг сонгон шалгаж байгаа бөгөөд албан байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийг шалгана.
      Шалгалтын ажлын хэсгийн ахлагч, БОНХЯамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэннэл, багийн гишүүн Ө.Оюун, Ө.Сумъяабаатар, Ч.Оюунчимэг, С.Хүрэлбаатар шалгалтын талаар танилцуулж агентлагийн дарга нар, архив бичиг хэргийн эрхлэгч нартай уулзсан.

        Хуудас:  1   2   3   4  ( 33 мэдээ )

        Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

        Үр дүн

        © 2015, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ.