Булган Мээж ХХК нь 2014 онд өөрийн хөрөнгө, хүчээр цэвэр усны баталгаажуулалтын тоолуурын лабораторын барилгыг барьж үйл ажиллагаагаа 2015 оны нэг дүгээр сараас эхлэн явуулж байна.
Цэвэр усны тоолуур баталгаажуулалтын лабораторийг 2014 оны дөрөвдүгээр улиралд “Жигст Ундарга” ХХК улсын төсвийн хөрөнгөөр цэвэр усны эталон тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
Манай байгууллага 2002 оноос цэвэр усны тоолуур суурилуулах, худалдах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн.
Энэ оны 1 сард Стандарчилал, хэмжил зүйн газарт хүсэлт гаргаж тус газраас баталгаажилт хийж 15-50 мм хүртэлх диаметртэй цэвэр усны тоолуур шалгалт тохируулгын гэрчилгээтэй болсон байна.
Булган сумын хэмжээнд байгаа 120 ААНэгжийн тоолуур, 342 өрхийн 860-аад тоолуурууд ашиглагдаж байгаа цэвэр усны тоолуурыг баталгажуулахын тулд Улаанбаатар, Эрдэнэт хот явж тохиргоо засвар баталгаажуулалтыг хийлгэдэг байсан бол эталон тоног төхөөрөмж суурилагдаж ашиглалтанд орсноор MNS 3.062-82 стандартын дагуу шалгалт тохируулга хийх бүрэн боломж нээгдсэн. Ингэснээр иргэд аж ахуйн нэгж байгууллагууд цэвэр усны тоолуураа буруу заадаг, алдаатай гэж бодсон тохиолдолд манай лабораторд шалгуулж тохируулга хийлгэх боломжтой боллоо.
Цаашид цэвэр усны тоолуур баталгаажуулалтын лаборатор нь хэрэглэгчдийн унд, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээг зөв тооцоход төлбөрийн хэрэгсэл болсон усны тоолуурын найдвартай ажиллагааг оновчтой зөв тодорхойлохыг зорилгоо болгон ажиллаж байгаа аж.