Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний II чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан.
Тус чуулганд аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ, ХЗХэлтсийн дарга П.Хишигдаваа, ХГБХХэлтсийн дарга Д.Оуюнбилэг, Түмэн түрүү ХХК-ийн захирал Л.Энхцэцэг, “Булган урлаг” дизайны академийн захирал Д.Дарьсүрэн, ДЗМОУБ-ын Булган аймаг дахь салбарын менежер М.Гэрэлмаа нар оролцлоо.
Хангайн бүсийн эмэгтэйчүүдийг төлөөлж ХГБХХ-ийн дарга Д.Оюунбилэг чуулганд оролцож байгаа эмэгтэйчүүдэд хандаж Хүүхэд гэр бүлийн хөгжил, хүчирхийллийн талаар орон нутагт тулгамдаж буй асуудал уг асуудлыг шийдэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг хангалттай тавьж өгөх хэрэгтэй байгаа талаар үг хэлсэн байна.
Үндэсний чуулганд хот, хөдөөгийн төлөөлөл болсон 700 гаруй эмэгтэй оролцсон. Мөн УИХ-ын дарга З.Энхболд илгээлт илгээсэн бол УИХ дахь эмэгтэй гишүүдийг төлөөлөн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар оролцсон юм.
Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь хөдөлмөрийн насныхан бөгөөд 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд элэдэг байна.