Сайхан сумын Хульж багийн 3000 га талбайд бэлчээрийн хортон мэргэч үлийн цагаан оготно устгах ажлыг энгийн механик аргаар устгах ажилд тус багийн 45 иргэн оролцлоо. Оготно устгалын санхүүжилт 4337240 төгрөгийг аймгийн ХХААГ-аас шийдвэрлэж өгсөн. Иргэдэд үлийн үүрийг цоолж цуглуулсан өвсийг ухаж, ус цутгаж ажиллаа. Идэвхитэй оролцсон багийн иргэддээ талархалаа илэрхийлье.