Сумын Засаг дарга Д.Дорждагва багийн Засаг дарга нар болон байгууллагын дарга эрхлэгч нартай бүтээлч даалгавар, 2017 оны үр дүнгийн гэрээ, хариуцлагын гэрээг байгууллаа.
Энэ жил шинээр хариуцлагын гэрээг нэмэлтээр 18 заалттайгаар оруулсан. Мөн бүтээлч даалгаврыг аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын "Сумандаа Сайхан амьдарья" хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг 6-8 заалттайгаар тусгасан.