Эх орны минь ирээдүй болсон нийт хүүхэд багачууд, тэдний төлөө оюун ухаан, сэтгэл зүрх нь цохилж байдаг хүүхдийн байгууллагын ажилтан, ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаач, зорилго нэгт төр, төрийн бус, олон улсын байгууллагын анд нартаа Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг хүргэе!
Өнөөдөр Булган аймгийн ХГБХХэлтэс Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХурлын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч болон Хүүхдийн байгууллагын ахмад ажилчид, хүүхдийн байгууллагын гишүүн байсан олон арван ахмадууд хүрэлцэн ирсэн байна. Шугам жагсаал, цэцэг өргөх ёслолоор эхэлсэн 90 жилийн арга хэмжээ хүүхдийн урлагийн тоглолтоор үргэлжилж байна.