Сайхан сумын Хульж багийн 3000 га талбайд бэлчээрийн хортон мэргэч үлийн цагаан оготно устгах ажлыг энгийн механик аргаар устгах ажилд тус багийн 45 иргэн оролцлоо. Оготно устгалын санхүүжилт 4337240 төгрөгийг аймгийн ХХААГ-аас шийдвэрлэж өгсөн. Иргэдэд үлийн үүрийг цоолж цуглуулсан өвсийг ухаж, ус цутгаж ажиллаа. Идэвхитэй оролцсон багийн иргэддээ талархалаа илэрхийлье.
Дэлгэрэнгүй ..Зөрчлийн тухай хуулийн сургалтыг сумын ИТХ-ын ажлын албатай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтыг НЗАХМэргэжилтэн Н.Юмчинрагчаа, ХХМэргэжилтэн Д.Одонтунгалаг, Улсын бүртгэгч А.Бат-Ирээдүй, Хэв журмын цагдаа Соронзон-Од, БОХУБайцаагч Д.Дөлгөөнтамир, Татвар хураагч Э.Жаргал, МЭХУБайцаагч О.Дөлгөөн нар чиглэл бүрийнхээ дагуу зөрчлийн тухай хуулийн нийтлэг зөрчлүүдийг танилцууллаа. Сургалтанд оролцсон хүмүүсийн дунд сургалтыг хэрхэн ойлгосныг сорих АХА тэмцээн зохион байгууллаа. АХА тэмцээний шагналыг ивээн тэтгэсэн ИТХ-ын ажлын албаныхандаа талархал илэрхийлье
Дэлгэрэнгүй .. Сумын Засаг дарга Д.Дорждагва багийн Засаг дарга нар болон байгууллагын дарга эрхлэгч нартай бүтээлч даалгавар, 2017 оны үр дүнгийн гэрээ, хариуцлагын гэрээг байгууллаа.
Энэ жил шинээр хариуцлагын гэрээг нэмэлтээр 18 заалттайгаар оруулсан. Мөн бүтээлч даалгаврыг аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын "Сумандаа Сайхан амьдарья" хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг 6-8 заалттайгаар тусгасан.
ЗДТГ-ын хамт олон өдөр бүрийн 11:00 цагт коридорт гарч дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн.
Сумдад цаг үеийн ажлаар ажилласан ажлын хэсэг Сайхан суманд 2017.01.09-ний өдөр ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн Засаг дарга З.Батзоригийн баталсан удирдамжийн дагуу 5 ерөнхий чиглэлээр ажиллаа.
Манай бүх сумын төр, төсвийн байгууллагууд дээр чиглэл тус бүрээр шалгасан. Үүний дагуу холбогдох мэргэжилтэн, албан хаагч нарт зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.