Мал, тэжээвэр амьтдын 2019 оны жилийн эцсийн тооллого улсын хэмжээнд 12-р сарын 7-оос эхлэнэ. Өмчийн бүх хэвшлийн мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг дээрх өдрөөс эхлэн нийт 10 хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд Сайхан сумын хувьд 6 багт төрийн албан хаагчид томилогдон ажиллана. Ингэхдээ нийт 8 чиглэлд 998 малчин өрхийн малыг тоолно. Энэ үеэр малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах, мэдээлэл судалгаа, санал хүсэлт хүлээн авах ажлууд хийгддэг. Тооллогын комиссын зүгээс малын тоог үнэн зөв гаргаснаар дараа дараагийн үйл ажиллагаануудад ач холбогдолтой гэдгийг сануулж тооллогын хуулийн хугацаанд малчид малаа ойрхон бэлчээх, тооллогын комисс малын тоог нүдээр үзэж үнэн бодит гаргах зэрэг санамжийг өгч байна ЗДТГазар