Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд Буудайгаараа алдартай Булган хангайн тариаланчид ойн баяраа тэмдэглэлээ. Манай сумаас тариаланч, ногоочдын төлөөлөл оролцож Аймгийн жуух бичгээр Д.Отгонбаяр, С.Батжаргал, П.Оюунтуяа Атарчны алдар тэмдэгээр Г.Цэрэн, Л.Чадраабал, М.Ганбат Аймгийн тэргүүнээр И.Чимиддорж нар шагнууллаа. Нийт тариаланчиддаа ойн баярын мэнд хүргэе. ЗДТГ