ЗДТГ КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР

Сайхан сумын 2016 оны мод бэлтгэлийн ажлыг 2016-12-31-ний өдрөөр дуусгавар болгосон. 2017 оны мод бэлтгэлийг ИТХурлаар модны хуваарь батлагдсаны дараа хэрэглээний болон түлшний мод олгоно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1-р сарын 1 өдрөөс 240000 төгрөг болсонтой холбогдуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ажилгүй иргэдийн Эрүүл мэндийн даатгал жилийн 57600 төгрөг, Сайн дурын даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 28800 төгрөг болж өөрчилөгдлөө. НДБайцаагч Б.Энхтөр

..бусад

2019 ОНЫ ХОЁДУГААР ЭЭЛЖИЙН ҮЛИЙН ЦАГААН ОГТОНЫ УСТГАЛ ХИЙГДЛЭЭ.

Засгийн газрын 2019 оны 185 тогтоол, ХХААХҮйлдвэрийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн А/303 тоот тушаал, ХХААХҮЯ-тай байгуулсан 191014/05/389 тоот гэрээ, аймгийн засаг даргын 2019 дны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/506, ХХААГ-ын даргын 2019 оны А/18 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтонотой байгальд халгүй энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж гүйцэтгүүлэхээр аймгийн ХХААГазартай Сумын засаг дарга "Үлийн цагаан огтонотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх" тухай гэрээ байгуулж сумын засаг даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн А/153 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Малчдын оролцоотой 48 малчин иргэнтэй гэрээ байгуулж Сайхан - Овоо багийн Урд хаг, Улаан төмөрт зэрэг бэлчээрийн 10 га талбайд 22 сая 500 мянган төгрөгний  бэлчээрийн хортон мэрэгч устгах ажил хийхээс малчдын идэвхи санаачлагаар 15 га талбайд 612 нүхэнд огтоны үлийг цөмлөх, хөеө ноохой авах, ус цутгах аргуудыг хэрэглэж 200 ширхэг шувууны суудал хийлээ.

    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүн

    © 2015, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ.