ЗДТГ КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР

Сайхан сумын 2016 оны мод бэлтгэлийн ажлыг 2016-12-31-ний өдрөөр дуусгавар болгосон. 2017 оны мод бэлтгэлийг ИТХурлаар модны хуваарь батлагдсаны дараа хэрэглээний болон түлшний мод олгоно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1-р сарын 1 өдрөөс 240000 төгрөг болсонтой холбогдуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ажилгүй иргэдийн Эрүүл мэндийн даатгал жилийн 57600 төгрөг, Сайн дурын даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 28800 төгрөг болж өөрчилөгдлөө. НДБайцаагч Б.Энхтөр

Хуудас:  1  ( 7 мэдээ )

Мал, тэжээвэр амьтдын 2019 оны жилийн эцсийн тооллого улсын хэмжээнд 12-р сарын 7-оос эхлэнэ. Өмчийн бүх хэвшлийн мал тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг дээрх өдрөөс эхлэн нийт 10 хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд Сайхан сумын хувьд 6 багт төрийн албан хаагчид томилогдон ажиллана. Ингэхдээ нийт 8 чиглэлд 998 малчин өрхийн малыг тоолно. Энэ үеэр малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах, мэдээлэл судалгаа, санал хүсэлт хүлээн авах ажлууд хийгддэг. Тооллогын комиссын зүгээс малын тоог үнэн зөв гаргаснаар дараа дараагийн үйл ажиллагаануудад ач холбогдолтой гэдгийг сануулж тооллогын хуулийн хугацаанд малчид малаа ойрхон бэлчээх, тооллогын комисс малын тоог нүдээр үзэж үнэн бодит гаргах зэрэг санамжийг өгч байна ЗДТГазар

Дэлгэрэнгүй ..

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хүрээнд Буудайгаараа алдартай Булган хангайн тариаланчид ойн баяраа тэмдэглэлээ. Манай сумаас тариаланч, ногоочдын төлөөлөл оролцож Аймгийн жуух бичгээр Д.Отгонбаяр, С.Батжаргал, П.Оюунтуяа Атарчны алдар тэмдэгээр Г.Цэрэн, Л.Чадраабал, М.Ганбат Аймгийн тэргүүнээр И.Чимиддорж нар шагнууллаа. Нийт тариаланчиддаа ойн баярын мэнд хүргэе. ЗДТГ

Дэлгэрэнгүй ..

Цэвэр усны цамхаг шугам сүлжээ ус түгээх байр барих ажлын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж улсын комисс хүлээж авлаа. ЗДТГ

Дэлгэрэнгүй ..

Монгол улсын иргэний андгай өргөх ёслолд Сумын Засаг дарга М.Ганболд, ЗДТГ-ын дарга С.Лувсанцоодол, Улсын бүртгэгч А.Бат-Ирээдүй, Залуучуудын холбооны тэргүүн Т.Батжаргал нар оролцож хүүхэд залууст хандаж хичээл номдоо шамдаж, эрдэм боловсролтой, хариуцлагатай, хүмүүжилтэй, иргэн болж төлөвшихийг уриалж үг хэлэв. Иргэний андгай өргөх ёслолд 18 хүүхэд оролцож батламжаа гардан авлаа. ЗДТГ 2019.11.26

Дэлгэрэнгүй ..

Төрийн албан хаагчдын ээлжит хурал болж ЗДТГ-ын дарга С.Лувсанцоодол Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага сэдвээр, НЗАХМэргэжилтэн Н.Юмчинрагчаа Төрийн Албаны шинэчлэл, Төрийн албаны хуулийг даган гарсан журмууд, Өргөдөл гомдол хүлээн авах,тайлагнах хэлбэр сэдвүүдээр сургалт хийлээ.

Дэлгэрэнгүй ..

Засгийн газрын 2019 оны 185 тогтоол, ХХААХҮйлдвэрийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн А/303 тоот тушаал, ХХААХҮЯ-тай байгуулсан 191014/05/389 тоот гэрээ, аймгийн засаг даргын 2019 дны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/506, ХХААГ-ын даргын 2019 оны А/18 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтонотой байгальд халгүй энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж гүйцэтгүүлэхээр аймгийн ХХААГазартай Сумын засаг дарга "Үлийн цагаан огтонотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх" тухай гэрээ байгуулж сумын засаг даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн А/153 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Малчдын оролцоотой 48 малчин иргэнтэй гэрээ байгуулж Сайхан - Овоо багийн Урд хаг, Улаан төмөрт зэрэг бэлчээрийн 10 га талбайд 22 сая 500 мянган төгрөгний  бэлчээрийн хортон мэрэгч устгах ажил хийхээс малчдын идэвхи санаачлагаар 15 га талбайд 612 нүхэнд огтоны үлийг цөмлөх, хөеө ноохой авах, ус цутгах аргуудыг хэрэглэж 200 ширхэг шувууны суудал хийлээ.

Дэлгэрэнгүй ..

Уриалга

2017-01-07 11:17:14

    Хуудас:  1  ( 7 мэдээ )

    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүн

    © 2015, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ.