ЗДТГ КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР

Сайхан сумын 2016 оны мод бэлтгэлийн ажлыг 2016-12-31-ний өдрөөр дуусгавар болгосон. 2017 оны мод бэлтгэлийг ИТХурлаар модны хуваарь батлагдсаны дараа хэрэглээний болон түлшний мод олгоно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1-р сарын 1 өдрөөс 240000 төгрөг болсонтой холбогдуулан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ажилгүй иргэдийн Эрүүл мэндийн даатгал жилийн 57600 төгрөг, Сайн дурын даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 28800 төгрөг болж өөрчилөгдлөө. НДБайцаагч Б.Энхтөр

..бусад

Сумын танилцуулга

Түүх зулсан Сайхан нутаг

Танилцуулга
Түүх зулсан Сайхан нутаг
Манай сум түүх соёлын дурсгалаар арвин, түүхт хүмүүсээр олон, түүхэн үйл явдлаар дүүрэн гайхамшигтай нутаг. “Сайхан” гэдэг оноосон нэр овгийн байгууллын үед овог бүр гал голомт нэртэй, тус тусын сүлд туг, онгон шүтээн дуу хуур, бүжиг наадамтай яриа уриатай, нийтийн шүтлэг бишрэлтэй, овгийн шүтээн нь “ Онго” хэмээн онцгой ганц саглагар мод, сонин хачин хэлбэртэй уул, овоо, усны тахилгатай байхад үүссэн гэдэг.  Манай энэ нутагт оршин амьдарч байсан овгийнхон эзэн хааны сэнтий шиг, эрхэт төрийн индэр шиг, эрдэмт хамбын жавдан шиг, эрдэнийн хаш авдар шиг, энх амгалан хэвтээ заан шиг, эргэн тойрондоо бишрэгдсэн энэ их хайрхан ууландаа эрхмийн дээд “Сайхан” гэдэг өргөмжлөлт алдар нэрийг оноож хайрласан. Сайхан хангай нутгийн сааршгүй алдар суу нь суут богд Чингис хааны суурин өргөөний буурь туурь, ар халхдаа алдаршсан аварга хүчтний алдар суу, алсын аян дайны эцэсшгүй хурдан хүлэг адуун сүргийн хатираа, ариун рашаан эм айраг хэмээх тансаг идээ, эрэлхэг баатар зоригтон, эгэл бодь сэтгэлтэн, эршүүд гүдэс зантан, цэцэн цэлмэг ухаантан цэвэр ариун ёс суртахуунтан, аз хийморьтой өвөг дээдэс өнөө үеийнхнийг дамжин мандсаар байна.
Сайхан уул


“ Сайхан” хэмээх уул Юрийн хэмээх дөрвөн сая жилийн өмнө дөрөвдөгч галвын үед тунамал, бялхмал боржин чулуун суурин дээр бүрэлдэн тогтсон бөгөөд дунд үе давхаргад нь чулуун нүүрсний үе давхарга хуралдан тогтжээ. Энэ хайрхан уулын өндөр нь далайн түвшнээс 1862 м юм. Энэ уулын эргэн тойронд Саадагт/1886м/ Эрээн /1883м/, Номгон /1850м/, Өрөгтий /2077м/, Рашаант / 1922м/, Бөөрийн гозгор /1851м/, Чачирт /1860м/, Хуримт /1840м/, Хустай /1810м/, Угалз /1716м/, Атайт /1893 м/, Байшир /1980м/, зэрэг бэсрэгхэн уулс хүрээлэн тогтсон. Уул уулсын оргил бие биеээсээ холч уужим бэлээрээ үргэлж холбоотой . Ус усны голдирол бие биеээсээ зайтай ч ойртсоор нийлж мөрөн болдог. Сайхан уулын эргэн тойронд Өрөмийн, Өрөхтий, Уран тогоо, Мандал, Өргөөт, Саадагт зэрэг унтарсан галт уул байдаг. Энд бас газар хөдлөлтийн идэвхитэй бүс оршдог.
Булган аймгийн Сайхан сум анх 1924 оны наймдугаар сард Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошууны харьяанд байгуулагджээ. Ойт хээрийн бүсэд 2773 ам.км нутаг дэвсгэртэй, өмнө талаараа Могод сум, баруун өмнө, баруун талаараа Архангай аймгийн Өлзийт, Хайрхан сум, хойт талаараа Баян-Агт, зүүн хойт талаараа Хутаг-Өндөр сум, зүүн талаараа Бугат, Орхон сумтай хиллэнэ.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 сарын 4-ны өдрийн 75 дугаар зарлигаар Сайхан сумын нутгийн хилийн дээсийг дараах байдлаар :
Хустын овоо /1810,9м.өндөр/ Гоохойн гозгор /1785,5 м.өндөр/, Халтарын овоо /1379,9 м.өндөр/, Хуримтын овоо /1779,8 м,өндөр/, Чачиртын овоо /1761,8 м.өндөр/
Цахарын баруун өндөр /1771,6 м.өндөр/, Ороох /1790,3 м.өндөро/, Хавчуугийн даваа, Бага хавчуу /1569,0м.өндөр/, Индэрт уул /1850,7 м.өндөр/, Хөндлөн/ 17718м.өндөр/, Шархад /1666,3 м.өндөр/, Өрмийн цагаан нуур- Өрмийн голын уулзвар, Өрмийн цагаан нуурын зүүн эргээр, Өрмийн доод овоо, Өрхтэй овоо /2077,7м.өндөр/, Өрхтэй овооны урд үзүүрээр Орхон голд орж, Орхон голын урд эргээр өгсөж, Гуравдугаар шон, Байширын нуруу /17614,9м. өндөр/, Дунд даваа алаг толгой  /1414.7м.өндөр/, Сахалт Хайрхан /1539,0м.өндөр/, Улаан толгой Дэл, Үүдэнт овоо , Шар чулууны балчин, Цац /1810,6м. өндөр/ Шинэ ус нуурын зүүн зах /1465,9 м.өндөр/, Бааст гозгор /1660.3м өндөр/, Өргөөт, Орвон /1706,9м. өндөр/, Холбоогийн даваа /1583,9 м.өндөр/, Цохиотын даваа, Хустын овоо /1810,9м.өндөр/ гэсэн дараалаар тогтоожээ.
Далайн түвшнээс дээш  1500-2080м өндөрт оршдог. 7 дугаар сард +35 хэм хүртэл дулаан, 1 дүгээр сард  -39 хэм хүртэл хүйтэрч байсан, жилийн хур тунадас 300-4700 мм. Ердийн жилүүдэд зундаа +180, өвөлдөө -230 температурын хэлбэлзэлтэй хангайн газрын тогтуун тааламжтай уур амьсгалтай нутаг билээ.   Тус сумын  нутгийн уулсаар шинэс / хар мод/, хус, улиас, бургас, яргай, чаргай, хайлс зэрэг модод, тал хээр нутгаар алаг өвс, улаалж, хиаг, хялгана, бутлаг үетэн, бутуул зэрэг ойт хээрийн өвс ургамалтай, нунтаг намгархаг, хар шороон мараалаг нимгэн хар хүрэн чулуурхаг ургана. Хүрэн чулуу, шохой, хүрмэн чулуу, бал, будгийн чулуу, хужир, шүү, өөхөн цагаан чулуу, утаат болор, алт, мөнгө /илэрц/ зэрэг баялагтай.   Буга, бор гөрөөс, гахай, үнэг, чоно, шилүүс, хүдэр, хярс, мануул, дорго үмхий хүрэн, тарвага, зурам, зэрэг үслэг ба махлаг ан амьтадтай. Тас, бүргэд, хур, сойр, ууль, тоншуул, ятуу, хөтүү, элээ, хэрээ, турлиах, шар шовуу, сар, хараацай, бор шовуу, болжмор, тоодог, тогоруу, хун, ангир, галуу, нугас, шаазгай алаг ятуу зэрэг олон төрлийн шувуудтай.
Бидний одоогийн оршин амьдарч аж төрөн суугаа Сайхан сумын нутаг дэвсгэр МЭӨ III-I зуунд Хүннү, МЭI-5 зуунд,Сянби, Тоба, Цуцан, Нирун, Хитан буган чулуу хөшөө, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Уйгурын гэрэлт хөшөө, Их эзэн Чингис хааны өргөө туурь, түүхийн дурсгал байдаг. Сайхан сум нь Дайчин вангийн хошуундаа хамгийн баян нь байсан бөгөөд 1918 оны тоо бүртгэлээр 80 орчим мянган толгой малтай байжээ. Эрт дээр үеэс энэ нутгийнхны эдийн засаг, амьжиргааны гол үндэс нь мал аж ахуй байв. Таван хошуу малаа өсгөн үржүүлж шимийг нь хүртэж, зуны цагт цагаан идээгээ голлон хэрэглэдэг байв. Мал сүргийн бүтцэд адуу их чухал байр эзэлдэг бөгөөд энэ нь Монголын эзэнт улсын үед Чингисийн цэргийн агт сүрэг энэ нутагт байсантай холбоотой юм. Сайхан нутгийн ард олны гол шүтээн нь адуун толгойтой Хаянхярваа -  Дамдиннямсан бурхан байсан бөгөөд адууг алж идэх байтугай толгойг нь цохих, цээрлэдэг байв. Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Дайчин чин вангийн хошууг Булган хан уулын хошуу хэмээн өөрчлөн нэрлэж, хошууны төв Дайчин вангийн хошууг Булган хан уулын хошуу хэмээн өөрчлөн нэрлэж, хошууны төв дайчин вангийн хүрээг Булганы хүрээ гэж нэрлэх болов. Энэ хүрэээний 12 аймаг /дацан/ -ийн хамгийн анхны бөгөөд том нь болох Доржийн аймагт Сайхан нутгийн лам нар шавилан сууж, эрдэм номд суралцан шашны номын дээд / гавж, аграмба, дооромбо, зээрэмбэ, маарамба, мяндаг хамгаалдаг байв.

Сайхан сум

    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүн

    © 2015, Булган аймгийн Сайхан сумын ЗДТГ.